Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 7-8-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 7-8-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
2015 оны есдүгээр сарын 04-ны 21 цагаас есдүгээр сарын 05-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 9-14 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24, нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм , өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 06-нөөс есдүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7,8-нд ихэнх нутгаар, 9-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


















