Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст халуун, хуурай байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст халуун, хуурай байна.
2016 оны зургаадугаар сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 17 цагт 28, 20 цагт 24 хэм дулаан байна.
2016 оны зургаадугаар сарын 02-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 6-11 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгороор 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм , өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
2016 оны зургаадугаар сарын 03-наас зургаадугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсэг, говийн ихэнх нутгаар бороо, 4-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Салхи 3,4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. 3,4-нд төв болон говийн нутгаар, 5,6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голыг хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


















