Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2016 оны наймдугаар сарын 13-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 17 цагт 22 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 13-ны 21 цагаас наймдугаар сарын 14-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 15-наас наймдугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
15, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


















