Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр 18 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 3-5 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 51 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 11 дүгээр сарын 11-ний 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө бүх нутгаар 13-18 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 0-5 хэм, нутгийн зүүн хэсгээр 3-8 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 18-20 хэм, бусад дүүргээр 12-14 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2014 оны 11 дүгээр сарын 13-наас 2014 оны 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 13-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 14-нд төв, говийн нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 13,14-нд зарим газраар секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


















