Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06-р сары
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална.
2019 оны 06-р сарын 09-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаанбайна.
2019 оны 06 дугаар сарын 09-ны 20 цагаас 06 дугаар сарын 10-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүнээс, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2019 оны 06 дугаар сарын 11-наас 06 дугаар сарын 15-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


















