Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цагийн хооронд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/сек. 17 цагт 26 градус, 20 цагт 22 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цагийн хооронд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/сек. 17 цагт 26 градус, 20 цагт 22 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 27 хэм дулаан, харьцангуй чийгшил 20 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 8 дугаар сарын 28-ны 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, уулархаг нутгаар цочир хүйтэрнэ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 11-16 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ Шөнөдөө бүх нутгаар 14-19 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө сэрүүсч 18-20 хэм дулаан байна.

Хуваалцах