Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Долоодугаар сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн зүүн хэсгээр борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Долоодугаар сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн зүүн хэсгээр борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2015 оны долоодугаар сарын 24-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 21 хэм, 20 цагт 19 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийгшил 90 хувь, агаарын даралт 863 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 24-ний 21 цагаас долоодугаар сарын 25-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороогүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 26-наас долоодугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-28-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Хуваалцах