Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 27, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи шуургатай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 27, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи шуургатай байна.

2017 оны 02-р сарын 24-ний 16-22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт: 3 хэм, 20 цагт: 7 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 24-ний 20 цагаас 02 дугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол Алтайн өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсэг, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

Хуваалцах