Улаанбаатарт шөнөдөө 16 градус хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Шөнөдөө нутгийн төв хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Шөнөдөө нутгийн төв хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
2015 оны 12 дугаар сарын 12-ны 20 цагаас 12 дугаар сарын 13-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 15,17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.


















