Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

Малчид ард иргэдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар хүйтэн байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 6 хэм, 20 цагт 8 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 54 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 11 дүгээр сарын 20-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр,өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгааршөнөдөө14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2014 оны 11 дүгээрсарын22-ноос 2014 оны 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 24-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун зүгийн нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.


















