Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 21, 22-нд ихэнх нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 21, 22-нд ихэнх нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2016 оны 7-р сарын 19-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 30 хэм, 20 цагт 27 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 19-ний 21 цагаас долоодугаар сарын 20-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 21-нээс долоодугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн, баруун аймгуудын баруун хэсгээр, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22,23-нд зарим газраар секундэд 16-18 метр, 24-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Хуваалцах