Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан

Өнөө, маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө нутгийн зүүн хагаст хална.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө нутгийн зүүн хагаст хална.

2019 оны 08 дугаар сарын 02-ны 20 цагаас 08 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд, өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 32-34 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 17-22 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 32-37 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 08 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Хуваалцах