Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Хөвсгөл, Архангайн зүүн, Булганы хойд хэсгээр их бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Хөвсгөл, Архангайн зүүн, Булганы хойд хэсгээр их бороо орно.

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөө маргаашдаа Дорнод, Монголын нутгаар халж, нутгийн төв хэсгээр их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2015 оны долоодугаар сарын 12-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, зарим үед түр зуур 16 м/сек хүрч ширүүснэ. 17 цагт 30 хэм, 20 цагт 21 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 30 хэм дулаан, харьцангуй чийгшил 15 хувь, агаарын даралт 857 гектапаскаль байлаа. Даралт оройдоо буурна.


2015 оны долоодугаар сарын 12-ны 21 цагаас долоодугаар сарын 13-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 21-26 хэм, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 9-14 хэм, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 хэм, өдөртөө Хэнтийн нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 31-36 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 13-наас долоодугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд ихэнх нутгаар, 15,16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн төв хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Хуваалцах