Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө Хөвсгөл, Архангайн зарим нутгаар, маргааш өдөртөө Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зарим нутгаар их бороо орж, зүүн аймгуудын нутгаар аагим халуун болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө Хөвсгөл, Архангайн зарим нутгаар, маргааш өдөртөө Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зарим нутгаар их бороо орж, зүүн аймгуудын нутгаар аагим халуун болно.


2015 оны наймдугаар сарын 11-ны 21 цагаас наймдугаар сарын 12-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө сэрүүсч 15-20 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө сэрүүсч 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 13-18хэм, өдөртөө сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Туул, Тэрэлж голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 33-35хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 18-23 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 26-31 хэм, нутгийн зүүн хэсгээр 32-37 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш оройдоо түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.


2015 оны наймдугаар сарын 13-ноос наймдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд говь талын нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 15,16-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 13-нд нутгийн зүүн хагаст, 16-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Хуваалцах