Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 11 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 12 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2016 оны 11-р сарын 30-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 11 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 30-ны 20 цагаас 12 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм, Архангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангайн нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн , өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 -6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 2-ноос 12 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3,5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд зарим газраар, 4-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэн байна.


















