Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2017 оны 02-р сарын 12-ны 16-22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 17 цагт 7 хэм, 20 цагт 12 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 12-ны 20 цагаас 02 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанас 3 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14,15 ихэнх нутгаар, 16,17-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Хуваалцах