Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 8-10 хэм, бусад хэсгээр 16-18 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Салхи баруун хойноос 3-8 м/с. 17 цагт 0 хэм орчим, 20 цагт 4 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийгшил 36 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны арваннэгдүгээр сарын 06-ны 20 цагаас 2014 оны арваннэгдүгээр сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Хүрэн Бэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 8-10 хэм, бусад хэсгээр 16-18 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

2014 оны арваннэгдүгээр сарын 08-наас 2014 оны арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 10-наас бага зэрэг хүйтэрнэ.

Хуваалцах