Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 19-21 хэм хүйтэн

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 1 хэм, 20 цагт 6 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 19-21 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 19-21 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын19-20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 1 хэм, 20 цагт 6 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 17-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 11-13 хэм, бусад хэсгээр 19-21 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

2014 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 19, 22-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар, 21-нд баруун зүгийн нутгаар секундэд 16-18 метр, Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19, 22-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.

Хуваалцах