Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт 2 хэм, 20 цагт 8 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт 2 хэм, 20 цагт 8 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 14-19 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, нутгийн зүүн хэсгээр 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 12-14 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Хуваалцах