Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 2 хэм, 20 цагт 7 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, шөнөдөө хүйтэн байна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 2 хэм, 20 цагт 7 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 30 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 хэм, Ховд, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 13-15 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 15-наас 2014 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Салхи 15, 18-нд баруун аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Хуваалцах