Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 17-19 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
2015 оны гуравдугаар сарын 19-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 2 хэм, 20 цагт 6 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 28 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 19-ний 20 цагаас гуравдугаар сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 18-23 градус, өдөртөө 7-12 хэм, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 17-19 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
2015 оны гуравдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-ноос ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.


















