Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 20-нд нутгийн төв хэсэг, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн байна
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн байна. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 20-нд нутгийн төв хэсэг, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2016 оны 12 дугаар сарын 19-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт: 7 хэм, 20 цагт: 11 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 56 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны 12 дугаар сарын 19-ны 20 цагаас 12 дугаар сарын 20-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 20-25 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 21-ноос 12 дугаар сарын 25-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд баруун аймгуудын нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Хуваалцах