Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан
Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цагийн хооронд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 10 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цагийн хооронд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 10 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийгшил 20 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
Малчид, тариаланчдын анхааралд: Есдүгээр сарын 27-28-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2014 оны 9 дүгээр сарын 25-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2014 оны 9 дүгээр сарын 27-ноос 2014 оны 10 дүгаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 27-28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 30-нд зарим нутгаар хур тунадас, цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


















