Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас, цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас, цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
2015 оны есдүгээр сарын 29-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 17 цагт 12 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийгшил 38 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
2015 оны есдүгээр сарын 29-ний 20 цагаас есдүгээр сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, цочир хүйтрэнэ, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар хүйтэрч 6-11 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2015 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


















