Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
2015 оны аравдугаар сарын 12-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. зөөлөн салхитай. 17 цагт 16 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 16хэм дулаан, харьцангуй чийгшил 18 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны аравдугаар сарын 12-ны 20 цагаас аравдугаар сарын 13-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм , бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 хэм , өдөртөө 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм , өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2015 оны аравдугаар сарын 14-ноос аравдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр, 16-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим хэсгээр, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15,16-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.


















