Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

2015 оны аравдугаар сарын 19-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 4 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийгшил 30 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 19-ны 20 цагаас аравдугаар сарын 20-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай,Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 5-7хэм дулаан байна.


2015 оны аравдугаар сарын 21-ноос аравдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 23-нд төв зүүн зүгийн нутаг, 24-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Хуваалцах