Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 01-ний 20 цагаас 04 дүгээр сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 03-наас 04 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах