Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

2015 оны тавдугаар сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 11 хэм дулаан, харьцангуй чийгшил 26 хувь, агаарын даралт 862 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны тавдугаар сарын 01-ний 21 цагаас тавдугаар сарын 02-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 0-5 хэм, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө секундэд түр зуур 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, сэрүүсч өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2015 оны тавдугаар сарын 03-наас тавдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 4-6-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Хуваалцах