Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2016 оны аравдугаар сарын 12-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи Баруун өмнөөс 5-10м/с. 17 цагт 9 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 12-ны 20 цагаас аравдугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 14-нөөс аравдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр, 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.


















