Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 18-19-нд шилжих шөнө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 18-19-нд шилжих шөнө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.

2017 оны 02-р сарын 18-ны 12-18 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 6-8 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 18-ны 20 цагаас 02 дугаар сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна .

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 20-ноос 02 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар 22-нд нутгийн зүүн хагаст, цас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 13-18 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Хуваалцах