Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Шинийн 2-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах боловч шинийн 3-наас тэнгэр муудна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Шинийн 2-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах боловч шинийн 3-наас тэнгэр муудна.
2016 оны хоёрдугаар сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 9 хэм, 20 цагт 11 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 51 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
2016 оны хоёрдугаар сарын 07-ны 20 цагаас хоёрдугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 17-22 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын саваар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр явган цасан шуурга шуурна. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 09-наас хоёрдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн ихэнх нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эхээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.


















