Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2016 оны 10 дугаар сарын 29-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны 10 дугаар сарын 29-ны 20 цагаас 10 дугаар сарын 30-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2016 оны 10 дугаар сарын 31-наас 11 дүгээр сарын 04-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байх боловч дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Хуваалцах