Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-26-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2016 оны 12 дугаар сарын 20-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 15 хэм, 20

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн байна
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн байна. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-26-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2016 оны 12 дугаар сарын 20-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт 17 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 69 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны 12 дугаар сарын 23-ны 20 цагаас 12 дугаар сарын 24-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 25-ноос 12 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд нутгийн баруун хагаст, 26-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр , 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь талын нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 28-нд нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.

Хуваалцах