Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүйтний эрч чангарна. 2017 оны 1 дүгээр сарын 4-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Цэлмэг. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна. Улаанбаатарт 15 цагт: 11 хэм хүйтэн,
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүйтний эрч чангарна.
2017 оны 1 дүгээр сарын 4-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Цэлмэг. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт 15 цагт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 57 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2017 оны 1 дүгээр сарын 4-ны 20 цагаас 1 дүгээр сарын 5-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм, Өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2017 оны 1 дүгээр сарын 6-наас 1 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8-9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 8-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.


















