Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн
Шинийн 1-нд нутгийн төв хэсгээр, шинийн 2-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч төв, зүүн зүгийн нутгаар хүйтэрхийг анхааруулж байна .
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Шинийн 1-нд нутгийн төв хэсгээр, шинийн 2-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч төв, зүүн зүгийн нутгаар хүйтэрхийг анхааруулж байна .
2017 оны 02 дугаар сарын 25-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 2 хэм, 20 цагт 5 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 25-ны 20 цагаас 02 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол Алтайн өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ


















