Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 19-21 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна.
2015 оны гуравдугаар сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 5 хэм, 20 цагт 7 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 4хэм хүйтэн, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 21-ний 20 цагаас гуравдугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 4-9 хэм, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 19-21 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
2015 оны гуравдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25,26-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.


















