Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2015 оны 12-р сарын 27-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 65 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны 12 дугаар сарын 27-ны 20 цагаас 12 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2015 оны 12 дугаар сарын 29-наас 1 дүгээр сарын 02-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30,31-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн уулсаар, 30-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


















