Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.
2015 оны 12-р сарын 27-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 68 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны 12 дугаар сарын 28-ны 20 цагаас 12 дугаар сарын 29-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2015 оны 12 дугаар сарын 30-наас 1 дүгээр сарын 03-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр, 1,2-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 1,2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


















