Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2016 оны хоёрдугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны хоёрдугаар сарын 27-ны 20 цагаас хоёрдугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн голын эх, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 1-нд зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед седундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтний эрч суларч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах