Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 22-27 хэм хүйтэн

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 18-20 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 22-27 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 22-27 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, маргааш төв, говийн нутгаар цас орно.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 05-ны 20 цагаас 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс, Завханы хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 18-20 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

2014 оны 12 дугаар сарын 07-ноос 2014 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 7-нд говийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 9-10-нд ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар дулаарах боловч 9-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Хуваалцах