Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 1 дүгээр сарын 4-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 13

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 1 дүгээр сарын 4-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 13 градус, 20 цагт 16 градус хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт: 12 градус хүйтэн, харьцангуй чийгшил 60 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2017 оны 1 дүгээр сарын 5-ны 20 цагаас 1 дүгээр сарын 6-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговий нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм,бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2017 оны 1 дүгээр сарын 7-наас 1 дүгээр сарын 11-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас, 9-нд зарим газраар, 10-нд баруун аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8-10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч 8-10-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Хуваалцах