Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.
2015 оны 12-р сарын 25-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 61 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны 12 дугаар сарын 25-ний 20 цагаас 12 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2015 оны 12 дугаар сарын 27-нээс 12 дугаар сарын 31-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 27, 29-нд Алтайн уулсаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Хэрлэн, Халхголын сав газраар голын шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын сав газар, Дарьгангын талаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


















