Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 23 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Маргааш Төвийн аймгийн нутгийн зүүн хэсэг, Говь, Зүүн аймгуудын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Маргааш Төвийн аймгийн нутгийн зүүн хэсэг, Говь, Зүүн аймгуудын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны наймдугаар сарын 02-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 35 хэм, 20 цагт 31 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 02-ны 21 цагаас наймдугаар сарын 3-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 37-42 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 35-40 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө халж 37-39 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 35-40 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар, 6-7 баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-7-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Хуваалцах