Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хугацааны эцсээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зөөлөн цасан шуурга шуурна. 17 цагт 11 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна. Үүлэрхэг. Хугацааны эцсээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зөөлөн цасан шуурга шуурн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хугацааны эцсээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зөөлөн цасан шуурга шуурна. 17 цагт 11 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн. Харин шөнөдөө 23 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.

2014 оны 11 дүгээр сарын 30-наас 2014 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 30-нд нутгийн зүүн хагаст, 12 дугаар сарын 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 2,3-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Хуваалцах