Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.


2016 оны хоёрдугаар сарын 24-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт:13 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны хоёрдугаар сарын 24-ний 20 цагаас хоёрдугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Хуваалцах