Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 24-26 хэм хүйтэн

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст цас орж, явган шуурга шуурч хүйтний эрч бага зэрэг чангарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 24-26 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 24-26 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст цас орж, явган шуурга шуурч хүйтний эрч бага зэрэг чангарна.

2015 оны нэгдүгээр сарын 13-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 17 цагт 9 хэм, 20 цагт 12 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 55 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны 01 дүгээр сарын 13-ны 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Халх голын сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

2015 оны нэгдүгээр сарын 15-наас нэгдүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 15,17-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15,17-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-17 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларна.

Хуваалцах