Улаанбаатарт шөнөдөө 25-27 хэм хүйтэн
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 18-20 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдийн анхааралд: Маргаашнаас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтрэхийг анхааруулж байна.
Өнөөдөр 17 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 3-8 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 74 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 12 дугаар сарын 07-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 хэм , өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 14-19 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 18-20 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 2014 оны 12 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын9-10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 9-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


















