Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2020 оны 01 дүгээр сарын 22-ны 20 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын саваар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 01 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.


















