Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2015 оны гуравдугаар сарын 10-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. 17 цагт 5 хэм, 20 цагт 8 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 21 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны гуравдугаар сарын 10-ны 20 цагаас гуравдугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 6-11 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 20-25 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
2015 оны гуравдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 12, 15-нд баруун зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 14-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн уулсаар,13-14-нд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 12-14 метр, 15-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


















