Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 26 градус хүйтэн

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 26 градус хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 26 градус хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.


2015 оны 11-р сарын 22-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 17 цагт 19 градус, 20 цагт 21 градус хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийгшил 75 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны 11 дүгээр сарын 20-ны 20 цагаас 11 дүгээр сарын 21-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Завханы нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.


2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нутгийн зүүн хагаст, 25-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим гаүраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун зүгийн нутгар, 25,26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 26-наас өдөртөө хүйтний эрч суларна.

Хуваалцах